Шууд Chart

Тэмээний бөхнөөс хорт хавдрыг эмчлэх эм, бэлдмэл гаргаж эхэлжээ

2020-01-15 14:17:18

Тэмээний бөхнөөс хорт хавдрыг эмчлэх эм, бэлдмэл гаргаж эхэлжээ. Монгол, Хятадын эрдэмтэд 2005 оноос тэмээний хамтын судалгааны ажлыг эхлүүлжээ. Энэ хугацаанд ингэний сүү, хоормог, ноос ноолуур, генийн судалгааг хийж, хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжүүлээд байна. Тухайлбал, Хятадад тэмээний бөхнөөс олон төрлийн өвчнийг эмчлэх боломжтой эм, бэлдмэл болон гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлжээ.

Тэмээ говь цөлийн бүсэд зохицон амьдрахаас гадна олон хоног ус уудаггүй. Сүүнээс нь дээж авч шинжлэхэд тэмээний уураг нь бусад амьтныхаас өөр байсан талаар судалгааны багийнхан хэллээ. Уураг нь өөр өөрийн хариуцсан гентэй байдаг. Эдгээр генүүдийг ялган авснаар хорт хавдар, чихрийн шижин өвчнийг эмчлэх боломжтой гэж Өвөрмонголын өөртөө засах орны Хөдөө аж ахуйн их сургуулийн профессор н.Журамт хэллээ.

Хятадын зах зээлд ингэний сүү, хоормог зэрэг бүтээгдэхүүний борлуулалт эрс нэмэгдсэн учир тэмээний тоо толгойг өсгөх бодлого баримталж эхэлжээ.


Тэмээний бөхнөөс хорт хавдрыг эмчлэх эм, бэлдмэл гаргаж эхэлжээ  
Үзсэн: 9755 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй