Шууд Chart

Гүний ус бохирдох эрсдэл өндөр байна

2020-01-15 14:30:09

Улаанбаатар хотын унд, ахуйн усыг долоон эх үүсвэрийн 218 гүний худгаас олборлон түгээдэг. Харин сүүлийн үед гүний ус бохирдох эрсдэл өндөр байна. Үүнд стандартын бус нүхэн жорлон, автомашины засварын төвүүдийн бохирдол, хөрсөнд нэвчин гүний усанд хүрч байгааг мэргэжилтүүд хэлж байна. 

Шинжлэх ухааны академийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн хөрс судлаач н.Оюунбат ярилаа.

Энэ мэтээр хөрс бохирдож усанд нөлөөлөх улмаар иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөж эхэлж байгааг Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн судалгаа сургалт хариуцсан мэргэжилтэн н.Мөнхзул хэллээ.

                                                

Төвлөрсөн системд холбогдсон орон сууцанд амьдардаг нэг хүний хоногийн усны хэрэглээ 127 литр, зөөврийн усны хангамжтай 330 худгаар үйлчлүүлж байгаа нэг хүний хоногийн хэрэглээ 7.3 литр, ус хангамжийн сүлжээнд холбогдсон ухаалаг төхөөрөмжтэй 141 худгаар үйлчлүүлж байгаа нэг хүний хоногийн хэрэглээ 10.7 литр байна гэсэн тоо гарчээ. 


Гүний ус бохирдох эрсдэл өндөр байна  
Үзсэн: 426 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй