Шууд Chart

Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

2020-01-15 16:42:56

Өнөөдөр Хавдар судлалын үндэсний төв ба Туркийн "Меморал" эмнэлгийн хооронд хамтран ажиллах талаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна. Санамжийг ХСҮТ-ийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү болон "Memorial Bahcelievler" эмнэлгийг төлөөлөн Олон улсын маркетингийн группын менежер M.Ferhat Aktas нар байгууллаа.

"Memorial Bahcelievler" эмнэлэг нь олон улсын JCI магадлан итгэмжлэлтэй, дэлхийн хамгийн том эрүүл мэндийн цогцолборуудын нэг бөгөөд хоёр эмнэлгийн хамтын ажиллагааны талаар талууд санал солилцон ярилцлаа. 

Эх сурвалж: ХСҮТ


Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа  
Үзсэн: 276 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй