Шууд Chart

Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг гардуулан өгөв

2020-01-15 17:39:37

Монгол Улсын Их Хурлаас “Орон нутгийн хамгаалалтын тухай хууль”-ийг 2018 онд баталсан. Тус хуулийн хэрэгжилтийг хангаж аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб аймгийн “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-г боловсруулан Батлан хамгаалахын сайдаар батлуулсан.

Цэргийн штабаас аймгийн “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-г аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга Г.Ганболдод гардуулан өглөө.

Энэ үеэр аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга Г.Ганболд хэлсэн үгэндээ Монгол улс батлан хамгаалах бодлогынхоо эрх зүйн шинэчлэлийн хүрээнд нийт ард иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор шинээр хууль батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Өнгөрсөн 10 сар гаруй хугацаанд Цэргийн штабын бүрэлдэхүүн болон холбогдох албан тушаалтан аймгийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг боловсруулж Батлан хамгаалахын сайдаар батлуулсан. Энэхүү төлөвлөгөөгөөр орон нутгаа тайван цагт болзошгүй аюулаас хамгаалах бэлтгэлийг хангах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг бид бүхэнд оногдож байна. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд саяхан баталсан орон нутгийн төсөвт орон нутгийн хамгаалалтын сургалт зохион байгуулах, удирдлагын бэлэн байдлыг хангах зорилгоор 20 гаруй сая төгрөгийг нэмж тусгуулсан. Орон нутгийн хамгаалалт болон энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд оролцохгүй байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан байх ёсгүй гэдгийг сануулж хэлэв.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЗДТГ


Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг гардуулан өгөв  
Үзсэн: 311 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй