Шууд Chart

Хууль бусаар мод бэлтгэх, ан амьтан агнах, гол, нууруудад загас агнахыг хориглоно

2020-01-15 17:59:45

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга нарын хамтран баталсан ”Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр 2020 онд хамтран ажиллах төлөвлөгөө”, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2020 оны 04/18 тоот “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Байгаль орчныг хамгаалах тухай, Ойн тухай, Амьтны тухай хууль, тогтоомжуудын хэрэгжилтийн байдалд Байгаль орчны хяналтын улсын байцаагчид 2020 оны 01 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Бугат, Ногооннуур, Алтанцөгц сумдын нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар Ногооннуур сумын нутаг дэвсгэр дэх Ачит нуураас зөвшөөрөлгүйгээр загас агнасан 3 зөрчлийг илрүүлж, зөрчил гаргагч иргэн бүрийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 150000 төгрөгөөр торгож, агнасан загасны ширхэг бүрт 10000-14000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, монгол хадран, алтайн сугас зэрэг загаснуудыг хурааж, загас барихад ашигласан мөсний өрөм, загасны уургыг улсын орлого болгов.

Цаашид ард иргэдэд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх, ан амьтан агнах, гол, нууруудад загасчлахгүй байхыг АНХААРУУЛЖ байна.


Хууль бусаар мод бэлтгэх, ан амьтан агнах, гол, нууруудад загас агнахыг хориглоно  
Үзсэн: 114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй