Шууд Chart

“Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөлд олон нийтийн саналыг тусгана

2020-01-16 16:11:18

Монгол Улсын 2050 он хүртэлх урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох баримт бичгийн төслийг салбар салбарын эрдэмтэн судлаач, мэргэжилтэн гээд нийт 1500 орчим гишүүдтэй баг 10 сарын хугацаанд боловсруулж, Монгол Улсын Ерөнхий сайдад энэ сарын 3-ны өдөр өргөн барьсан. Тус төслийг иргэд, олон нийтэд танилцуулж, санал авч эхлээд байна.

Энэ зорилгоор Үндэсний хөгжлийн газар бодлогын баримт бичгийн төслийг нээлттэй байршуулжээ. Төсөлтэй холбоотой саналаа иргэд info@nda.gov.mn цахим шуудангийн хаягаар илгээж болох нь. Мөн http://nda.gov.mn/1596.html линкээр орж “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг татаж авч танилцах боломжтой юм байна.


“Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөлд олон нийтийн саналыг тусгана  
Үзсэн: 458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
монгол охин [127.0.0.xxx] 2020-01-17 15:32
Татаж авч сайн уншиж танилцах хэрэгтэй байна даа. Монголоо гэсэн сэтгэл хүн бүхэн татаж авч танилцаасай Хамгийн зѳв зүйл Улс ороны алсын хараа шүү дээ

Бидэнтэй нэгдээрэй