Шууд Chart

"Нисдэг халим" ачаа тээврийн онгоц ашиглалтад оржээ

2020-01-17 09:40:51

Ачаа тээврийн хамгийн сүүлийн үеийн загварын нисэх онгоц болох "Белуха XL" 2020 оны нэгдүгээр сарын 9-нөөс ашиглалтад ороод байна. Дэлхийн хамгийн том онгоц гэгдэх "Белуха XL" бол "Airbus" компанийн бүтээгдэхүүн юм. Тус онгоц Герман, Франц болон БНХАУ хооронд ачаа бараа тээвэрлэх зорилгоор ашиглагдах юм. 

"Белуха XL" нь 1995 оноос хойш ашиглагдсан "Airbus A300-600ST" гэх ачаа тээврийн онгоцны шинэ загвар юм. Энэ онгоц өвөрмөц харагддаг байдлаасаа үүдэн нисдэг халим гэж хоч нэртэй болжээ. Онгоцны гадаад байдлыг Арктикийн "Белуха XL" халимтай тун адилхан харагдахаар бүтээсэн байна.

Онгоцны загварын талаарх санал хураалтыг "Airbus" компанийн 20000 ажилтны дунд явуулж. Санал хураалтад зургаан өөр төрлийн загварыг санал болгосон төдийгүй оролцогчдын 40 хувь нь "Белуха XL" халимтай төстэй харагдах загварыг сонгожээ.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Нисдэг халим" ачаа тээврийн онгоц ашиглалтад оржээ   
Үзсэн: 1548 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй