Шууд Chart

Сарны пуужинг туршихаар бэлтгэж байна

2020-01-17 09:54:20

АНУ саран дээр сансрын багаа буулгах "Артемида" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхлээд байна. 2024 онд төлөвлөгдөөд байгаа энэ хөтөлбөр амжилттай болох юм бол анхны эмэгтэй сансрын нисгэгч саран дээр хөл тавих юм. "Артемида" хөтөлбөрийн багийнхныг саран дээр хүргэх пуужинг удахгүй туршиж үзэхээр ажиллаж байна.

Сансрын "Хөөргөлтийн систем" буюу "SLS" гэх энэхүү аварга пуужингийн туршилтыг АНУ-ын Миссиссипи мужид явууулахаар төлөвлөж байна. "Бионг" компани энэ пуужинг "НАСА" агентлагт зориулан бүтээж байгаа юм. Гучин давхар барилгаас ч өндөр пуужинг туршихаар Нью Орлеанс хотын үйлдвэрээс өөр тийш шилжүүлэх үйл явц эхэлжээ.

"SLS" пуужинг бүтээн байгуулах хөтөлбөр хамгийн анх 2010 онд анх зарлагдсан хэдий ч санхүүгийн зардлаас үүдэн хэсэг хугацаанд хойшлогдсон юм. Энэ пуужинд "Орион" гэх сансрын капсулыг суурилуулж сар руу хөөргөхөөр төлөвлөж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сарны пуужинг туршихаар бэлтгэж байна   
Үзсэн: 468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй