Шууд Chart

Алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэв

2020-01-17 10:47:18

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 2020 оны хичээлийн жилийн нээлтийн хүрээнд “Хээрийн сургалт дадлагын нэгдсэн арга хэмжээ”-ыг зохион байгууллаа.

  Албаны бэлтгэл, бэлэн байдал,  алба хаагчдын бие бялдар, сэтгэлзүйн тэсвэр хатуужил, цэргийн албыг хэвшүүлэх зорилготой тус арга хэмжээнд нийт 136 алба хаагч оролцсон юм.

Алба хаагчид 10 км явган марш үйлдэхдээ 5 цэгт үүрэг гүйцэтгэж мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ.

Мөн офицер бүрэлдэхүүн үүссэн нөхцөл байдлын дагуу цагийн байдлыг урьдчилсан байдлаар үнэлэх, хариу арга хэмжээ авах  штабын дадлага, сургуулийг хийсэн юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэв  
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй