Шууд Chart

ХХААХҮ-ийн дэд сайд Баян-Өлгий аймгийн Алтай суманд ажиллаж байна

2020-01-17 10:53:25

ХХААХҮЯ, ОБЕГ хамтарсан Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн байдалтай танилцах ажлын хэсэг Говь-Алтай, Ховд аймагт ажилласан бол өнөөдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд ажиллаж байна. Тус сум 2019 оны жилийн эцсийн байдлаар 154714 толгой мал тоолуулжээ.

2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар таван багаас нийт 68 толгой мал хорогдож 39 мал хээл хаяж, цаашид малын хорогдол гарах төлөвтэй байна. ХХААХҮ-ийн Дэд сайд, Мал аж ахуй салбарын өвөлжилтийн байдалтай танилцах ажлын хэсгийн дарга Ж.Сауле тус сумын онцгой комиссыг хуралдуулж үүрэг чиглэл өгч байна. 

Эх сурвалж: ХХААХҮЯ


ХХААХҮ-ийн дэд сайд Баян-Өлгий аймгийн Алтай суманд ажиллаж байна   
Үзсэн: 158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй