Шууд Chart

“Эдийн засгийн коридорт чөлөөт бүс холбогдох нь” сэдэвт хөрөнгө оруулагчдын форум боллоо

2020-01-17 12:42:07

“Эдийн засгийн коридорт чөлөөт бүс холбогдох нь” сэдэвт хөрөнгө оруулагчдын форум МҮХАҮТ-ын их танхимд 2020 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр боллоо. Форумд урилгаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин оролцсон бөгөөд “Дэлхийн аль ч улсад чөлөөт бүсэд шаардлагатай дэд бүтцийг төр бүрдүүлж, бизнес эрхлэгчид аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа эрхэлж ашиг олж, тэр хэмжээгээрээ улсынхаа эдийн засагт зохих хувь нэмэрээ оруулах нь  бизнесийн салбарын үүрэг байдаг. Монгол Улс чөлөөт бүсийг хөгжлийн гарц болгохын тулд бидэнд зоримог шийдвэр бодит хэрэгжилт хэрэгтэй” хэмээн онцлов.

Тус форумд хөрөнгө оруулагч аж ахуй нэгжүүд, бизнес эрхлэгчид, Зам тээврийн яам, Гадаад харилцааны яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Азийн хөгжлийн банк, “Замын-Үүд”, “Алтанбулаг”, ”Цагааннуур“ чөлөөт бүсүүдийн Захирагчийн Ажлын албаны нийт 300 гаруй төлөөлөл оролцож, эдийн засгийн коридортой чөлөөт бүсийг уялдуулах арга зам, чөлөөт бүсүүдийн өмнө тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж, боломжийг тодорхойлон шийдвэр  гаргачдын түвшинд хүргэх талаар нээлттэй хэлэлцсэн юм.

Үйл ажиллагааны төгсгөлд тус форумаас гарсан санал дүгнэлт, зөвлөмжийг танилцуулж бизнес эрхлэгчдийн дуу хоолой, хүсэл шаардлагыг  Засгийн газар, УИХ-д  хүргүүлэхээр болж, үүнийгээ тууштай ажил хэрэг болгоно хэмээн дурьдлаа.

Эх сурвалж: "Замын-Үүд" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба 


“Эдийн засгийн коридорт чөлөөт бүс холбогдох нь” сэдэвт хөрөнгө оруулагчдын форум боллоо  
Үзсэн: 570 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-17 22:53
Ene chuluut bus hugjij ergelted orvol mongold l heregtei.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-17 15:54
Чөлөөт бүсээ нээж хөрөнгө оруулалтаа татаад хурдхан хөгжмөөр байдаг. попорсон гишүүд нь улс төржүүлээд зовлонтой юм бэ яасан

Бидэнтэй нэгдээрэй