Шууд Chart

"Виз найдвартай гаргана" гэсэн залилан газар авч байна

2020-01-17 13:48:35

Сүүлийн жилүүдэд иргэдийн гадаадад суралцах, ажиллаж амьдрах сонирхол нэмэгдсэнтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагад залилангийн гэмт хэрэг ихээр бүртгэгдэх болсон. Иргэд гадаад явах зорилгоор эд хөрөнгөө барьцаанд тавьж, бусдаас зээл, тусламж авч "Виз найдвартай гаргана/цагаачлал, ажил олгох, суралцах, зорчих виз, байнга оршин суух виз гэх мэт/" гэсэн хүмүүст ханддаг. Гэтэл "найдвартай" хэмээн амласан этгээд иргэдийн мөнгийг нь авсан даруйдаа л зугтдаг.

Мөн бэлэн мөнгө авсан, өгсөн баримт үйлддэггүй, тухайн хүнээ судлалгүй "аман гэрээ" хийж их хэмжээний мөнгө залилуулсан хохирогчийн тоо нэмэгдэж байна. Түүнчлэн урьд нь залилах хэрэг үйлдэн шүүхээр ял шийтгэгдсэн этгээдүүд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байна.

Визний залилан буюу энэ төрлийн аргаар гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн арга нь улам нарийсч Монгол Улсаас гадаад улсад оршин суугаа Элчин сайд, Өргөмжит консулын гарын үсэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдэх, зуучлуулагч болон виз гаргуулах хүсэлттэй иргэдтэй гадаадын иргэдийн нэрээр холбогдох, цахим хаяг, чат, гадны улсын утасны дугаараар холбоо барьж, бусдыг хуурдаг аж. 

Түүнчлэн цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг үйлдэгдсэний дараа гэмт хэрэгтний араас хөөцөлдөх бус, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр олон нийтийг хамарсан арга хэмжээг хэд хэдэн үе шаттайгаар авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж. Тухайлбал, улсын хэмжээнд нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж,  хууль сурталчлах, олны танил хүмүүс, телевиз, радио, цахим мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдээр дамжуулан сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд хүргэж байгаа юм.







Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Виз найдвартай гаргана" гэсэн залилан газар авч байна  
Үзсэн: 793 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-17 21:38
Фэйсбүүк дээрхи гадагшаа цагаачлалын сургалтын виз гаргана гэсэн зарууд бүгд залилан. Визийг зөвхөн элчин сайдын яам хариуцдаг.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-17 19:06
ene bol odoogiin Tör zasag zaluusaa ajil orlogotoi amidraliin batalgaag hangah tsalin hölstei bolgoj tsadahgui baigaagiin batalgaa...neg oldoh amidralaa bosgoh geed aav eej,ah duugiinhee ali oligtoig ni baritcaand taviad hohirood uldeh ni haramsaltai...
Зочин [127.0.0.xxx] 2020-01-17 16:51
Визийг зөвхөн элчин сайдын яам хариуцан ажилладаг болохоос визийг хувь хүн албан байгууллага гаргадаггүй юм.

Бидэнтэй нэгдээрэй