Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн

2020-01-17 14:53:48

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 19-нөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

2020 оны 01 дүгээр сарын 17-ны 20 цагаа­с 2020 оны 01 дүгээр сарын 18-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.  Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 19-21 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 16-21 хэм, өдөртөө Өмнөговийн нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг. Цас орно. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 хэм, бусад хэсгээр 20-22 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

2020 оны 01 дүгээр сарын 19-нөөс 01 дүгээр сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

19, 21, 22-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи  19, 20-нд зарим газраар, 22-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 19-нөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч  Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. 22-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.


Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн  
Үзсэн: 269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй