Шууд Chart

Өвөлжилт хүндэрсэн сумдад өвс, тэжээлийг үндсэн үнээр нь олгоно

2020-01-17 15:34:48

2019-2020 онд Хөвсгөл аймгийн дүнгээр 23 сум, нэг тосгоны 127 багийн нутагт 9792 хот айл 17648 малчин өрхөд 6038,2 мал тоологдсоноос тэмээ 2.3 мянга, адуу 281.6 мянга, 514.3 мянга, хонь 2.933.8 мянга, ямаа 2.305.9 мянган толгой буюу хонин толгойд шилжүүлснээр 10.079.1 мянган толгой мал өвөлжиж байна. Зургаа дахь хошуу мал цаан сүрэг 2586 толгой тоологдож өмнөх оноос цаа буга 190 толгойгоор өссөн байна.

Хөвсгөл аймгийн хэмжээнд 13 сумын нийт 9985 толгой мал хорогдсон байна. Үүнээс бод 860, бог 9125 толгой малын зүй бус хорогдол гарсан байна. Сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай уялдуулж өнөөдрийн Онцгой байдлын комиссын 2020 оны нэгдүгээр хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн сумдад аймгийн нөөцөөс үндсэн үнээр нь буюу өвс 8500, тэжээл 10500 төгрөгөөр олгож, тээвэрлэлтийг аймгаас хариуцан ажиллах шийдвэр гаргалаа.

Харин олгогдсон өвс, тэжээлийн үнийг аймгийн мал хамгаалах санд бэлнээр төвлөрүүлэхийг аймгийн ХХААГ-ын дарга Г.Баттулгад Онцгой комиссын дарга үүрэг болголоо. Дээрх өвс, тэжээлийг сумд зээлээр авахгүй байх арга хэмжээ авч ажиллах юм байна.

Эх сурвалж: Хөвсгөл аймгийн ЗДТГ


Өвөлжилт хүндэрсэн сумдад өвс, тэжээлийг үндсэн үнээр нь олгоно   
Үзсэн: 128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй