Шууд Chart

Цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 20-нд эхэлнэ

2020-01-17 16:48:01

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ сарын 20-ны өдөр нийслэлийн хэмжээнд эхлэх Цэргийн бүртгэлийг зохион байгуулахтай холбогдуулан хорооны Засаг дарга, Зохион байгуулагч нарт сургалт явуулж, зохион байгуулалтын ажлаа хэлэлцлээ.

Нийслэлийн болон дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу Цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 07-ны өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж болох хороон дээр зохион байгуулна. Ингэхдээ Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаалаар баталсан журмын дагуу цэргийн бүртгэлийг явуулна.

Энэ удаагийн сургалтаар цэргийн бүртгэлээр ажиллах томилгоот бүрэлдэхүүн тогтоосон цаг хугацаанд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, түргэн шуурхай, чирэгдэлгүй зохион байгуулж, төрийн болон албаны нууцын горимыг сахиж, идэвхтэй ажиллах талаар үүрэг, даалгавар өгч, цэргийн бүртгэлийн үеэр ашиглах гарын авлага, сургалт сурталчилгааны материалыг хүлээлгэн өглөө.

Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг.
Бүртгэлд дараах насны иргэд хамрагдана. Үүнд:

Иргэн - 18-50 нас
Дээд офицер /генерал/ - 65 нас хүртэл
Ахлах офицер - 60 нас хүртэл
Дунд офицер, ахлагч -55 нас хүртэл
Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч – 50 нас хүртэл
Цэргийн бүртгэл ажлын өдрүүдэд 09:00-19:00 цаг амралтын өдрөөр буюу бямба гарагт 10:00-17:00 цаг ням гарагт 12:00-16:00 цагт хийгдэх юм.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб


Цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 20-нд эхэлнэ   
Үзсэн: 133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй