Шууд Chart

Сураггүй болсон иргэнийг олжээ

2020-01-18 09:32:53

Булган аймгийн Орхон сумын 3 дугаар баг “Сээрийн гарам” гэдэг газарт /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км, аймгийн төвөөс баруун урд зүгт 27 км/ тус сумын харьяат малчин Б /65 настай, эрэгтэй/ “Нарийн хайлааст” гэдэг газраас “Леганза” загварын суудлын автомашинтай “Шал чулуут” гэдэг газар байдаг гэрлүүгээ явахаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 01.16 ны өдрийн 02:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, Орхон сумын Цагдаагийн хэсгийн 3 алба хаагч, ар гэрийн 6 хүн, нийт 14 хүн, 1 эрэлч нохой, 4 автомашинтайгаар мөн өдрийн 02:16 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 02:35 цагт унаж явсан автомашиныг нь “Өвөр шанд” гэдэг газар шатсан байдалтай олсон. Мөн өдрийн 11:40 цагт түүний хүргэн Г тус аймгийн Онцгой байдлын газартай утсаар холбогдож, малчин Б-г “Өвөр шанд” гэдэг газар малчин Ч гэдэг айлд эсэн мэнд очсон байна гэж мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон. 

Эх сурвалж: ОБЕГ


Сураггүй болсон иргэнийг олжээ  
Үзсэн: 19034 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-20 08:39
Ee burhan min amid l baival boloh ni ter

Бидэнтэй нэгдээрэй