Шууд Chart

БНХАУ-ын ДНБ-ний өсөлт 6,1 хувьтай гарчээ

2020-01-18 11:17:19

БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2019 оны дүнгээр 6,1 хувьд хүрсэн дүн гараад байна. Энэ нь 2018 оны 6,6 хувьтай  харьцуулахад өсөлтийн хэм буурсныг баталж байгаа ч урьдчилсан таамгаас нэг их зөрөөгүйд тооцогдож байна. 

Хятадын статистикийн удирдах газраас 2019 онд  дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 6-,6,5 хувьд хүрнэ гэж урьдчилан таамаглаж байсан юм. Статистик  мэдээллээр ДНБ ны өсөлт 2019 оны эхний улиралд 6,4 хувьтай гарч байсан бол 3,4-р улиралд 6-аас дээшлээгүй байна. Мөн Хятадын статистикийн удирдах газраас  танилцуулснаар өнгөрсөн оны дүнгээр Хятадын нэг хүнд ногдох бодит  орлогын хэмжээ 30 мянга 700 орчим юаниас давсан нь  өнгөрсөн 2018 оны мөн үеийнхтэй харьцуулахад 8,9 хувиар нэмсэн үзүүлж болж байгаа юм байна. 

Гэхдээ үнэ ханшны зөрүүнээс шалтгаалж иргэдийн орлогын бодит өсөлт 5,8 хувьд хүрснийг тэмдэглэж байна. Хот суурин, хөдөө тосгодын хүн амын бодит орлогын хэмжээ харьцуулалтгүй өөр байгааг мөн мэдээлж байна. Тухайлбал хот сууринд оршин суугчдын бодит орлого 42 мянган юаниас илүү байгаа бол хөдөө тосгоныхны орлого 16 мянга гаруй юаньд хүрч байгаа юм байна. Тиймээс иргэдийн дундаж  орлого  26 мянга гаруй юаньд хүрч байгаа нь  2018 оныхтой харьцуулахад  9 хувиар их  болж  байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын ДНБ-ний өсөлт 6,1 хувьтай гарчээ  
Үзсэн: 208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй