Шууд Chart

Хятадад коронавирусын халдвараас болж нас барсан хоёр дахь тохиолдол бүртгэгджээ

2020-01-18 11:22:28

Хятадын Ухань хотод шинэ төрлийн коронавирусын халдвар авсан нь батлагдсан дахиад нэг хүн нас барсан байна. Энэ тухай тус хотын эрүүл мэндийн газрын удирдлагууд албан ёсоор мэдээлсэн юм. Өнгөрсөн оны сүүлчээр дэгдсэн  энэ вирусийн халдварын 41 тохиолдол тус хотод бүртгэгдсэнээс ийнхүү 2 хүн нас баржээ.  

Мөн халдвар авсан өөр 5 хүний биеийн байдал онц хүнд хэвээр байгааг мэдээлж байна. Энэ хооронд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2019 эн ков гэж нэрийдсэн шинэ коронавирусын нууцыг  мэргэжилтнүүд бүрэн тайлж чадаагүйг анхааруулж байна. Тус байгууллагаас өчигдөр Женевт хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр коронавирус ямар замаар халдварлаж байгаа,  ямар нөөц аюулыг  агуулж байгаа зэрэг нь тодорхойгүй хэвээр байгааг анхааруулсан байна. 

Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бүр улс орнуудад хандаж энэ вирусийн халдвар  өргөнөөр тархаж болзошгүй учир бэлэн байхыг уриалж байна. Гэхдээ Хятад руу аялж жуулчлахад, худалдаа наймаа  эрхлэхэд  ямар нэгэн байдлаар хязгаар тогтоохын эсрэг байгаагаа мэдэгдээд байна. Үүний зэрэгцээ ДЭМБ-ын баруун номхон далайн бүс нутгийн газрын тэргүүн Такэши Касаи  шинэ төрлийн вирусийн халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн хэдий ч халдвар өргөн хүрээгээр Японд тархана гэсэн эрсдэл багатай гэж үзэж байгаагаа мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадад коронавирусын халдвараас болж нас барсан хоёр дахь тохиолдол бүртгэгджээ  
Үзсэн: 238 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй