Шууд Chart

Ерөнхийлөгчид ирсэн үнэт, ховор нандин зүйлсийг Төрийн түүхийн музейд шилжүүллээ

2020-01-19 11:15:24

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гадаад дотоодын зочид төлөөлөгчдөөс өөрт нь ирүүлсэн шашны болон бусад холбогдолтой бэлэг дурсгал, үнэт зүйлс, ховор нандин зүйлсийг Төрийн ордны Төрийн түүхийн музейн сан хөмрөгт шилжүүллээ.

Мөн Монгол бахархлын өдрийг тохиолдуулан сурагчдын дунд зохион байгуулсан “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнгийн хамгийн их хөдөлмөр зарцуулсан бүтээл болох “Нууц товчоо” уран бичлэгийн бүтээлийг музейн сан хөмрөгт хандивлаж, бүтээлийг туурвисан сурагчидтай уулзлаа.Тойрог хэлбэрээр бичсэн энэхүү бүтээл нь Монголын нууц товчооны эхний таван бүлгээс эхний тойрогт 31 мөр, хоёрдугаар тойрогт 194 мөр, гуравдугаар тойрогт 576 мөр, нийт 802 мөр бичсэн бөгөөд Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн уран бичлэгийн дугуйлангийн багш Д.Ганбаатар 21 уран бүтээлч, сурагчид хамтран бүтээсэн юм.

Энэ бүтээлийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга худалдаж авахаа илэрхийлж байсан бөгөөд илүү олон хүнд хүргэж, үндэсний бичиг соёлын хэрэглээг нэмэгдүүлэх, сурагчдад таниулах үүднээс музейд байршууллаа.


Ерөнхийлөгчид ирсэн үнэт, ховор нандин зүйлсийг Төрийн түүхийн музейд шилжүүллээ  
Үзсэн: 853 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
1 [127.0.0.xxx] 2020-01-21 17:24
test
Зочин [127.0.0.xxx] 2020-01-21 09:52
Нэг нь гадагшаа зөөж байхад нөгөөх нь харин хандивлаж байна. Зөв Ерөнийлөгч. Дэмжиж байна.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-19 18:48
сайн байна

Бидэнтэй нэгдээрэй