Шууд Chart

Монгол Улсын харцага О.Хангай түрүүлэв

2020-01-20 10:41:32

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул Ард олныхоо дунд "Нарийн бэлхүүст" хэмээн алдаршсан Монгол Улсын начин Түвдэнжамбын Бат-Эрдэнэ агсаны нэрэмжит "Ховд дэвжээ"-ний 2020 оны нээлтийн барилдаан Хан-Уул дүүргийн "Хан жаргалант" спорт цогцолборт боллоо.

Тус барилдаанд Улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон 56 бөх хүч сорьсноос Ховд аймгийн Буянт сумын харъяат Хан-уул дүүргийн ОБГ, "Зорчигч тээврийн нэгтгэл", "Од" групп, "Их Монгол сан", "Ховд" дэвжээний бөх Монгол Улсын харцага Оргихын Хангай түрүүлж, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат "Ховд" дэвжээ, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэсийн бөх Монгол Улсын өсөх идэр начин Цогтоогийн Лхагвасүрэн үзүүрлэв.

Их шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, "Ховд" дэвжээний бөх, Монгол Улсын начин Чулуунбатын Цогбаяр, Ховд аймгийн Дарви сумын харьяат, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 032-р анги "Ховд" дэвжээ, "Сутай до" ХХК-ийн бөх, аймгийн арслан Балдиржамцын Тайван нар шалгарсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын харцага О.Хангай түрүүлэв  
Үзсэн: 5490 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй