Шууд Chart

Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

2020-01-20 10:51:50

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан-Овоо багийн “Буриадын гарам” гэдэг газар /Сайхан сумын төвөөс баруун урд зүгт 60 км/ “Ивэнтүрүү” ХХК-ийн харуулын байр 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 19:08 цагт шатсаны улмаас харуул Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Х /55 настай, эрэгтэй/ сураггүй алга болсон тул тухайн өдрөөс 2020 оны 01.13-ны өдөр хүртэл тус аймгийн Цагдаагийн газар эрэн сурвалжилж байсан бөгөөд үр дүнд хүрээгүй тул 01.18-ны өдрийн 09:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлт гаргасан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн газрын 12 алба хаагч,1 автомашин, нийт 23 хүн, 2 автомашинтай “Буриадын гарам” гэдэг газраас баруун зүгт Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 10 км-т, мөн газраас зүүн зүгт Цагдаагийн байгууллагын алба хаагчид 10 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:00 цагт түр зогсоосон. 01.20-ний өдрийн 09:00 цагт дахин эхлүүлэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 


Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна  
Үзсэн: 884 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-20 13:37
Сэлэнгийн Сайханыхан дараа нь 2 км дотороос оллоо гэдэг ишүү. Хариуцлага яригдадгүй.

Бидэнтэй нэгдээрэй