Шууд Chart

"Анна Каренина"-гийн гол дүрд П.Цэрэндагва, Ж.Оюундарь, Ц.Баясгалан нар сонгогджээ

2020-01-21 09:18:03

Дэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа билээ.

100 гаруй жилийн өмнөх уг зохиолыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бол ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг ажиллах юм байна.

Харин Щербатский вангийн дүрд Монгол Улсын ардын жүжигчин П.Цэрэндагва, Б.Отгонбат, Щербатская хатагтайн дүрд гавьяат жүжигчин Ж.Оюундарь, жүжигчин Ц.Баясгалан нар сонгогджээ.

Жүжгийн албан ёсны нээлт ирэх хоёрдугаар сарын 29-нд болох бөгөөд нээлтээс хойш өдөр бүр УДЭТ-ын тайзнаа тоглогдох аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Анна Каренина"-гийн гол дүрд П.Цэрэндагва, Ж.Оюундарь, Ц.Баясгалан нар сонгогджээ   
Үзсэн: 442 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй