Шууд Chart

Монгол Улсын иргэдэд АНУ-ын H2 ангиллын виз олгох хугацааг 2021 он хүртэл сунгажээ

2020-01-21 10:08:45

Монгол Улсын иргэдийг  АНУ-д  түр хугацаагаар  хөдөлмөр эрхлэх  Н2 ангиллын визийн  хөтөлбөрт үргэлжлүүлэн хамруулах хугацааг сунгасан талаар АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанаас албан ёсоор мэдээлсэн байна.

Ингэснээр манай улсын иргэд  АНУ-ын хөдөө аж ахуйн (Н2А) болон хөдөө аж ахуйн бус салбар (Н2В)-т Н2  ангиллын виз авч 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хөдөлмөр эрхлэх боломж хэвээр үлдэж байгаа аж.

Эргэн сануулахад, 2018 онд манай улсын 3 иргэн,  2019 онд 234 иргэн тус тус Н2 ангиллын визээр АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхэлсэн байдаг.

АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанаас гаргасан албан мэдээний дэлгэрэнгүйг ЭНД-ээс уншина уу...


Монгол Улсын иргэдэд АНУ-ын H2 ангиллын виз олгох хугацааг 2021 он хүртэл сунгажээ  
Үзсэн: 1251 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
. [127.0.0.xxx] 2020-01-23 17:47
Bagaanaa [127.0.0.xxx] 2020-01-22 15:52
Sn bnuu? Uu iih heregjuulegch baiguulaga ni Mongold haana ochij uulzdag yum bol? Ene talaar medeelel bii bolov uu?

Бидэнтэй нэгдээрэй