Шууд Chart

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна

2020-01-21 11:29:02

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотноо энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж буй Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна.

2002 оноос эхтэй Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад урьд жилүүдэд дунджаар 80-90 орны Боловсролын сайд оролцож, салбарт тулгамдаж байгаа бэрхшээл, түүнийг даван туулах арга зам, бодлого, ололт амжилт, туршлагаасаа хуваалцаж иржээ.

2020 оны чуулга уулзалт “Боловсролыг өөрчлөхөд нэг үеийнхэн юу хийх хэрэгтэй вэ?” сэдвийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд 100 гаруй орны сайд оролцож, боловсролын өөрчлөлт, шинэчлэлт, чанар, алсын хараа, технологи, хамтын ажиллагаа, манлайлал зэрэг сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг хийж, санал солилцож байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тус чуулга уулзалтын үеэр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс, Бутаны Хаант Улс, Бүгд Найрамдах Ирак зэрэг улсын Боловсролын сайдтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

 

 















Нийтэлсэн: У.Баярсайхан

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна  
Үзсэн: 172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй