Шууд Chart

Хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа

2020-01-21 12:11:32

Архангай аймгийн Онцгой байдлын газар аймгийн Цагдаагийн газартай 2020 онд хамтран ажиллах төлөвлөгөөг баталж, гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах, сэргээн босгох чиглэлээр Цагдаагийн алба хаагчидтай хамтарсан дадлага сургууль хийх, улс болон орон нутгийн хэмжээнд гарсан гамшиг, аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын талаар шуурхай мэдээлэл солилцох, гал унтраах тактикийн сургууль, сумдад зохион байгуулагдах  Гамшгаас хамгаалах иж  бүрэн болон команд штабын сургуулиудад хамтран ажиллах юм.

Мөн аюулт үзэгдэл, ослын голомтод эрэн хайх, аврах, нүүлгэн шилжүүлэх, хор уршгийг арилгах ажиллагаа явуулах үед аврагч нарын аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хамтран хэрэгжүүлж эргүүл хяналт  шалгалт зохион байгуулна гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа  
Үзсэн: 175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй