Шууд Chart

Монголын 70 гаруй бөх “Бага дэлхийн аварга”-д хүч үзнэ

2020-01-21 13:59:46

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээн энэ сарын 23-26-нд Красноярск хотод болно.

“Бага Дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээнд Монголын бөхчүүд 1991 онд анх хүч үзсэнээс хойш тасралтгүй оролцсон.

31 дэх удаагийн тэмцээнд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа, ДАШТ-ий нэг мөнгө, гурван медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Б.Шоовдор, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Одончимэг тэргүүтэй 70 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг хүч үзнэ.

“Алтан Гранпри”-д зодоглох Монгол бөхчүүдийн бараг 70-80 хувь нь энэ жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд медальтнууд байх юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын 70 гаруй бөх “Бага дэлхийн аварга”-д хүч үзнэ  
Үзсэн: 539 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй