Шууд Chart

Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд 3,3 хувьд хүрнэ гэж ОУВС таамаглаж байна

2020-01-22 11:03:42

Олон улсын валютын сан дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамгаа бууруулсан байна. Тус сангийн шинжээчдийн урьдчилан таамаглаж байгаагаар 2020 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 3,3 хувьд л хүрэхээр  байна. Гэхдээ ДНБ-ий хэмжээ өнгөрсөн оныхтой харьцуулахад сайжрах  хандлагатай гэж үзэж байна.

Энэ тухай олон улсын валютын сангийн тэргүүн Кристалина Георгиева Давос дахь олон улсын эдийн засгийн чуулга уулзалт дээр хэлсэн үгэндээ онцлоод  байна.  Мөн тэрээр энэ онд АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ энэ онд 2 хувьд хүрэхээр байгаа нь өнгөрсөн оныхоос 0,3 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг тэмдэглэн хэлсэн байна. Түүнчлэн еврогийн бүсийн орнуудын ДНБ-ны өсөлт 0,1 хувиар өсч 1,3 хувьтай гарна гэж таамаглаж байгааг мэдээлсэн юм. Мөн олон улсын валютын сангийн шинжээчид ойрын жилүүдэд  уур амьсгалын өөрчлөлт дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол эрсдэл болохыг сануулж байгааг тэрээр анхаарууллаа.


Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд 3,3 хувьд хүрнэ гэж ОУВС таамаглаж байна  
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй