Шууд Chart

Цахим төлбөрийн карт ашиглан үйлдсэн залилах гэмт хэргийн тоо нэмэгджээ

2020-01-22 11:55:31

Цахим төлбөрийн хэрэгсэл ашиглан үйлдэгдэж буй залилах гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд иргэд:

  • Өөрийн картаар төлбөр, гүйлгээ хийхдээ сонор сэрэмжтэй байж гүйлгээ бүрт хяналт тавих
  • Бусдад өөрийн картыг шилжүүлж гүйлгээ хийлгэхгүй байх
  • Арилжааны банкны пос машинаар үйлчилж буй иргэн, үйлчилгээний ажилтан таны картыг өөр төхөөрөмж дээр давхар уншуулах үйлдэл хийвэл гүйлгээг татгалзаж, энэ тухай арилжааны банк болон Цагдаагийн байгууллагад мэдэгдэх
  • Карт, төлбөрийн хэрэгслийн мэдээлэл, пин кодыг бусдад задруулахгүй байх
  • АТМ-аар үйлчлүүлэхдээ үл таних хүнээс тусламж авахгүй байх хэрэгтэй.

Үүнээс гадна цахим худалдан авалт хийж төлбөр төлөх үедээ интернет сайтын журам, төлбөр хүлээн авах нөхцөлтэй сайтар танилцаж данс болон картын мэдээллээ оруулахын өмнө анхааралтай нягталж шалгах шаардлагатай.

Иргэд хувийн мэдээллээ чанд хадгалснаар залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Цахим төлбөрийн карт ашиглан үйлдсэн залилах гэмт хэргийн тоо нэмэгджээ  
Үзсэн: 342 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй