Шууд Chart

Хэнтий аймгийн Батширээт суманд Онцгой байдлын салбар нэгж байгуулна

2020-01-22 12:23:18

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говьсүмбэр, Хэнтий, Төв аймагт ажилласан.

Аймаг, сумдын удирдлага, малчдын хүсэлтийг үндэслэн улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, шаардлагатай автомашин, техник хэрэгслээр хангах, Хэнтий аймгийн Батширээт суманд Онцгой байдлын салбар нэгж байгуулах чиглэлээр ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд даалгав.

Махны экспортыг нэмэх, нөөцийн мах бэлтгэх, аймаг, сумдад байгуулах арьс, шир, түүхий эд боловсруулах жижиг, дунд үйлдвэрийн тоог нэмэх, төсөл хэрэгжүүлэх, зээлийн дэмжлэг үзүүлэхийг сайд Ч.Улаанд, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин олгох талаар судалж шийдвэрлэхийг сайд Д.Сарангэрэлд даалгав. 


Хэнтий аймгийн Батширээт суманд Онцгой байдлын салбар нэгж байгуулна  
Үзсэн: 246 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй