Шууд Chart

Сургууль, цэцэрлэгүүдэд халдваргүйжүүлэгч “Санитол” хандивлав

2020-01-22 14:08:03

Мэргэжлийн хяналтын газраас томуу, томуу төст өвчин, халдварт шар өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр өгөгдсөн 0/542, 01/10 тоот албан даалгаврын хэрэгжилт болон мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотой хүүхдүүдийн ирцийн байдалд тандалт судалгаа хийлээ.

Мэргэжлийн хяналтын газрын ажилтан, албан хаагч нарын хандиваар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нягтрал ихтэй, зориулалтын бус ариун цэврийн байгууламжтай 7 сургууль, цэцэрлэгүүдэд гар халдваргүйжүүлэгч “Санитол” хандивлав.

Гараа заавар журмын дагуу зөв угааж хэвших нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн, гол арга юм. 

Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн МХГ

 


Сургууль, цэцэрлэгүүдэд халдваргүйжүүлэгч “Санитол” хандивлав  
Үзсэн: 157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй