Шууд Chart

24 түрүү, 48 медаль

2020-01-22 14:39:19

Чөлөөт бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн билээ.

Эмэгтэйчүүдийн хүнд жинд Монгол Улсын нэрийг олон жил өндөрт өргөж яваа “Хернинг-2009” ДАШТ-ий нэг мөнгө, “Будапешт-2013”, “Ташкент-2014”-ын хүрэл, Азийн наадмын мөнгө, хүрэл, Азийн АШТ-ий долоон медальт О.Бурмаа (Женко), “Хернинг-2009” ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын хошой хүрэл, Азийн аваргын зургаан медальт Б.Одончимэг (Алдар), “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, Азийн дэд аварга Г.Наранчимэг (Хилчин) нар уламжлал ёсоор алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болцгоосон.

Дээрх гурван бүсгүй нийтдээ 24 түрүү, нийт 48 медаль хүртээд байна.

  1. Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа - УАШТ-ээс есөн алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл, нийт 16 медаль.
  2. ОУХМ Б.Одончимэг УАШТ-ээс 11 алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл, нийт 19 медаль.
  3. ОУХМ Г.Наранчимэг УАШТ-ээс дөрвөн алт, дөрвөн мөнгө, таван хүрэл, нийт 13 медаль хүртжээ.
Нийтэлсэн: У.Баярсайхан

24 түрүү, 48 медаль  
Үзсэн: 815 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй