Шууд Chart

Турк улсын Хөдөө аж ахуй, ойн аж ахуйн сайд Бекир Пакдемирлитэй уулзлаа

2020-01-22 14:50:01

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан "Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт 2020"-д оролцох зорилгоор ХБНГУ-ын Берлин хотноо ажлын айлчлал хийж байна. Тэрбээр Турк улсын Хөдөө аж ахуй, ойн аж ахуйн сайд Бекир Пакдемирлитэй уулзлаа. 

Уулзалтын үеэр Турк Улсын хөдөө аж ахуйн сайд Пакдемирлигийн зүгээс хоёр орон түүхэн найрсаг харилцаатайг цохон тэмдэглээд хоёр орны хоородын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн хэмжээ харьцангуй бага байгаа хэдий ч цаашид өргөжүүлэх, нэмэгдүүлэх боломж их байгаа ба энэ чиглэлээр ажиллах болно гэдгээ мэдэгдлээ. Тухайлбал, Монгол Улсаас Турк Улсад халал мах, махан бүтээгдэхүүн экспортлох үеийн мал эмнэлэг, эрүүл ахуйн хорио цээрийн протоколоо байгуулж хууль эрх зүйн орчинг бий болгохоос гадна Монголоос их хэмжээний арьс, шир, эмийн үйлчилгээтэй ургамал худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

Сайд Ч.Улааны зүгээс хөдөө аж ахуйн салбарын экспортын бодлогоо танилцуусан ба мал эмнэлгийн чиглэлээр Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагатай нягт хамтран ажиллаж 2020 оны эхний хагаст багтаан Монгол орны баруун бүсийг малын өвчнөөр тайван бүс болохыг баталгаажуулах бүртгүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Монгол Улсын зүгээс Турк улсад арьс, шир экспортлох боломж, сонирхол их байгааг илэрхийлж хамтран ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж: ХХААХҮЯ

 


Турк улсын Хөдөө аж ахуй, ойн аж ахуйн сайд Бекир Пакдемирлитэй уулзлаа   
Үзсэн: 162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй