Шууд Chart

Хүн аалзын дайсан Морбиусын тухай бүрэн хэмжээний кино нээлтээ хийнэ

2020-01-22 15:12:30

“Сони пикчерс” кино компанийн “Morbius” кино ирэх долоодугаар сарын 31-нл нээлтээ хийнэ. Тус кино компани 2018 онд “Веном” киногоо үзэгчдэд хүргэж, дэлхий дахины үзэгчдээс 855 сая ам.долларын орлого цуглуулж, кино төсвөө 8.5 дахин нугалсан ашиг олсон байдаг. Тодруулбал, Нобелийн шагнал авсандаа урамшсан чадварлаг эрдэмтэн цусны ховор өвчнөө анагаах зорилгоор цус сорогч сарьсан багваахайн эсийг өөрийн биед суулгах туршилт хийсэн ч бүтэлгүйтэж цус сорогч болдог. Ийн буг чөтгөр Морбиус Хүн аалзтай тулалддаг.

Тус бүтээлд Морбиусын дүрийг жүжигчин Жаред Лето бүтээж байгаа. Тэрбээр өмнө нь “Suicide squad” (2016) кинонд Бэтмений хүчирхэг дайснуудын нэг Жокерын дүрд тоглож байсан билээ.

“Morbius” кинонд гол дүр баатар өөртэй нь адил туршилтад орж цус сорогч болсон Краунтай тулалдах юм байна. Тус бүтээлд Локсиас Крауны дүрийг Мэтт Смит бүтээж байгаа.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хүн аалзын дайсан Морбиусын тухай бүрэн хэмжээний кино нээлтээ хийнэ  
Үзсэн: 260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй