Шууд Chart

Зам тээврийн ослыг бууруулах ухаалаг мэдрэгч бүхий системийг бүтээжээ

2020-01-22 15:32:16

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын судалгаагаар жилд 1.3 сая хүн зам тээврийн ослоос болж амиа алддаг бол, олон арван сая хүн гэмтэл бэртэл авдаг байна. Харин Саудын Арабын Дубай төдийгүй Америкийн Детройт хотод төвтэй нэгэн шинэ компани авто тээврийн ослын тоог бууруулахад тус болох технологийг бүтээсэн байна. Дерк гэх компанийн ухаалаг мэдрэгч бүхий систем нь осол аваарт хүрч болзошгүй нөхцөл байдлын талаарх мэдээллийг жолоочдод дамжуулж байх юм.

Энэхүү технологи нь зам дээрх ухаалаг мэдрэгч, машинд суурилуулсан компьютер, хиймэл оюун ухааны тусламжтайгаар ажиллаж, осол аваар гарч болзошгүй нөхцөл байдлын талаарх мэдээллийг жолоочид урьдчилан өгч байх юм. Тухайлбал, энэ систем нь замын хажуугийн камерийн тусламжтайгаар жолооч явган зорчигчид ойртож буй эсэхийг мэдэх боломжийг олгодог. Аюултай нөхцөл байдал үүсээд байгаа талаарх мэдээллийг  дуу хоолой бүхий зарлагч болон  сэрэмжлүүлгийн дохиогоор жолоочид хүргэнэ.  Мөн энэ систем нь зам дээр зорчиж буй  муу жолооч нарыг илрүүлж, мэдээллийг  хүргэнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зам тээврийн ослыг бууруулах ухаалаг мэдрэгч бүхий системийг бүтээжээ  
Үзсэн: 217 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй