Шууд Chart

“Хариуцлагатай-Аюулгүй тээврийн жил” хэмээн зарлалаа

2020-01-22 15:43:45

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас 2020 оныг “Хариуцлагатай-Аюулгүй тээврийн жил”  хэмээн зарласан бөгөөд үйлдвэрийн газраас үе шаттай, олон ажлуудыг төлөвлөн, зохион байгуулж байна.

Үүний нэгэн илрэл нь “Автотээврийн салбарт чанарын дэд бүтцийг бэхжүүлэх” зорилттой автотээврийн салбарт ажил үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгж, байгууллагын  бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл явц нь стандартын шаардлагад нийцсэн эсэхийг тогтоох үйл ажиллагааг тус үндэсний төвийн Судалгаа,  хөгжил, чанарын удирдлагын төв олон улсын тохирлын үнэлгээний зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн гүйцэтгэж байгаа.

Тохирлын баталгаанд хамрагдахаар хүсэлт гаргасан автотээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний чиглэлээр ажил үйлчилгээ эрхэлж байгаа “Бавариа Моторс” ХХК, “Тарант” ХХК,-ын үйл ажиллагаанд  үнэлгээ хийж тохирлын гэрчилгээг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тэргүүн дэд захирал Б.Мөнхгарьд, Судалгаа хөгжил, чанарын удирдлагын төвийн дарга Н.Зориг нар олголоо.

Тохирлын гэрчилгээ нь эдгээр байгууллагууд Автотээврийн тухай хууль болон Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нийцсэн ажил үйлчилгээ явуулах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байгааг  нотлож байгаа юм.

Түүнчлэн тус төвөөс автотээврийн салбарт ажил үйлчилгээ эрхэлж буй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний “Атибус” ХХК, “Хараацайн жигүүр” ХХК  автотээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний “Моннис моторс” ХХК, “Эрч гранд”, “Чингис групп” ХХК-иудын  үйл ажиллагаанд үнэлгээ хийж  тохирлын гэрчилгээг  олгосон юм. 

Мөн тасралтгүй өсөн нэмэгдэж буй нийгмийн эрэлт хэрэгцээг хангасан,  хүрээлэн буй орчинд ээлтэй тээврийн ухаалаг үйлчилгээг бий болгоход автотээврийн салбарын стандартчилал, тохирлын үнэлгээний үйл ажиллагааны ач холбогдол улам бүр нэмэгдсээр байгаа гэдгийг Судалгаа хөгжил, чанарын удирдлагын төвийн дарга Н.Зориг онцоллоо.

 

Эх сурвалж: “АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮГ


“Хариуцлагатай-Аюулгүй тээврийн жил” хэмээн зарлалаа  
Үзсэн: 208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй