Шууд Chart

Удирдах бүрэлдэхүүн гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ

2020-01-22 15:40:32

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Бор-Өндөр ОНХ-тэй хамтран “Удирдах албан тушаалтны сургалт”-ыг зохион байгууллаа. Сургалтад аймгийн Онцгой комисс, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх Байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн дарга, гишүүд болон байгууллага, аж ахуйн нэгжийн 45 удирдах бүрэлдэхүүн оролцсон юм.

  Энэ үеэр гамшгаас хамгаалах сургалт, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, хууль эрх зүйн орчин, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний загвар, шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, үүссэн цагийн байдал дээр ажиллаж, нөхцөл байдлыг үнэлэх, шийдвэр гаргах, байр зүйн зурагт оруулах дадлага сургуулийг хийлээ гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Удирдах бүрэлдэхүүн гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ  
Үзсэн: 120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй