Шууд Chart

Коронавирусийн тухай хамгийн сүүлийн үеийн мэдээлэл

2020-01-24 14:56:57

"Гуардиан" цахим хуудас коронавирусийн тухай хамгийн сүүлийн үеийн мэдээллийг дамжууллаа. 

  • Нас барсан хүний тоо 26 хүрээд байна. Тодруулбал, Хубэй мужид нийт 24, Бээжин орчим нэг, БНХАУ-ын зүүн хойд хэсэг дэх ОХУ-тай хиллэдэг Хэйлонжан мужид нэг хүн нас баржээ.
  • Одоогоор дор хаяж 830 хүн вирусын халдвар авсан нь тогтоогдсон байна. 
  • Хятадын Цагаан сарын битүүний орой гэхэд Ухань хотоос гадна Хубэй мужийн 9 хотод хөл хорио тогтоогоод байна.
  • Коронавирусийн халдвар тархсантай холбоотойгоор 1000 хүний ортой эмнэлгийг Ухань хотод барьж байгаа бөгөөд ирэх Даваа гарагт бэлэн болгохоор төлөвлөөд байна.
  • БНСУ-д коронавирусийн хоёр дахь тохиолдол илэрчээ. Тавь гаруй насны энэ эрэгтэй Ухань хотод ажиллаж байсан байна.
  • Япон улс хоёр дахь тохиолдол илэрснийг зарласан байна. Ухань хотын 40 гаруй насны иргэн нэгдүгээр сарын 19-нд Япон улсад иржээ. 
  • АНУ-ын Ситлд нэг тохиолдол илэрснийг мэдээллээ. Техас мужид халдвар авсан хүн байж магадгүй гэж таамаглаж байна.
  • Их Британид 14 хүн халдвар авсан байж болзошгүй хэмээн үзлэгт оржээ. Одоогийн байдлаар тэдний тав нь халдваргүй болох нь тогтоогджээ.
  • Шотландад шинж тэмдэг илэрсэн 6 хүнийг үзлэгт хамруулаад байна.
  • Австрали улсад вирусийн шинж тэмдэгтэй байж болзошгүй 6 хүнийг эрүүл мэндийн байгууллагын хяналтад авчээ. 
  • ДЭМБ БНХАУ-д аваарын байдалтай байгаа ч, дэлхий даяар аюулын дохио зарлахад хэтэрхий эрт байна гэж үзэж байна. 

Коронавирусийн тухай хамгийн сүүлийн үеийн мэдээлэл   
Үзсэн: 18463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-27 17:42
Аймшигтай
Зочин [127.0.0.xxx] 2020-01-27 08:38
Худлаа мэдээлэл тараагаад байх юм хэдэн зуун мянга давсан тоог дараад байх юм
Зочин [127.0.0.xxx] 2020-01-26 23:30
hyataduud albaar bohir
Зочин [127.0.0.xxx] 2020-01-26 23:15
Mongol ulsad Ali hediin iversen bn. Zasgaas nuutslaad bn. Erthen, seremjluuleed arga hemjee aswan n deerdee. Tertee jil yumuu 2 jilin umnu Vangagiin zugnul unshij bhad ene tuhai todorhoi bichsen bsan
Зочин [127.0.0.xxx] 2020-01-26 17:25
Mongold 10 hun haldvr avsn bj magadgu gsn bzde
Зочин [127.0.0.xxx] 2020-01-26 12:51
Энэ вируусаас яаж хамгвалах уу?
Зочин [127.0.0.xxx] 2020-01-26 17:25
Mask sain zuu garaa sain ugaa
МЭДЭЭЛЭЛ [127.0.0.xxx] 2020-01-25 20:24
ХАЛДВАР АВСАН ХҮН 1300, НАС БАРСАН НЬ 41 БОЛООД БАЙХАД СҮҮЛЧИЙН МЭДЭЭ ГЭЭД АЛЬ ЭРТНИЙ ЮМ БИЧЭЭД БАЙХ ЮМ ТАРХАЦ НЬ МАШ ХУРДАН ЗАРИМ ЭМЛЭГ НЬ ЭМЧЛЭХ МАТЕРИАЛГҮЙ БОЛЧИХСОН ЯМАРЧ ЭМЧИЛГЭЭ ХИЙХГҮЙ ӨВЧТӨНГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ, 25 САЯ ГАРУЙ ХҮН АМТАЙ 8 ХОТОД ХӨЛ ХОРИО ТОГТООЧИХСОН ХҮМҮҮС ГЭРЭЭСЭЭ ГАРАХГҮЙ ХОРИОНД ХҮНД БАЙДАЛД БАЙНА ГЭЖ ХЯТАДУУД ОРСУУД МЭДЭЭЛЖ БАЙНА,
Зочин [127.0.0.xxx] 2020-01-25 20:12
вирус хувирч байна гэсэн.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-25 18:38
Seremjleed hol horio togtoohod ert baih tusmaa l sain baimaar yum
Зочин [127.0.0.xxx] 2020-01-25 15:23
Юу нь эрт байдгийн.Олон улсад хөл хорио тогтоогооч
Зочин [127.0.0.xxx] 2020-01-25 14:55
odoo nas barsan xunii too 41 obchilson ni 1270 gej bna
Зочин [127.0.0.xxx] 2020-01-24 16:06

Бидэнтэй нэгдээрэй