Шууд Chart

Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

2020-01-24 16:46:52

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, “Тэнүүн Сэтгэмж” ХХК-тай  олон улсын ISO 22315:2018 “Олон нийтийн аюулгүй байдал, хамгаалалт-олон нийтийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөлт хийх удирдамж стандарт”-ыг Монгол Улсын үндэсний MNS стандарт болгох, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, хурандаа Д.Алтангэрэл, “Тэнүүн Сэтгэмж” ХХК-ийн захирал Б.Хангай нар гарын үсэг зурсан юм.

Мөн гадаад, дотоодын томоохон аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаатай танилцан туршлага солилцох сургалт зохион байгуулах, зөвлөх, баталгаажуулалтын чиглэлээр хамтран ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав  
Үзсэн: 121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй