Шууд Chart

Өмнөговь аймгийн ЗӨСТ томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх халдваргүйтгэл хийлээ

2020-01-25 09:13:01

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций сумдад үйл ажиллагаа явуулдаг 13 байгууллага, 9 аж ахуйн нэгж, 10 цэцэрлэг, 6 сургуульд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийг 42302 м2 талбайд хийлээ.

Дээрх сумдын сургууль, цэцэрлэгүүдийн 125 ажилтан, ард иргэдэд томуу болон галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж, томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх нийт 1200 санамж тараалаа.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв


Өмнөговь аймгийн ЗӨСТ томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх халдваргүйтгэл хийлээ  
Үзсэн: 215 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй