Шууд Chart

“Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээний арга зүй” сургалт зохион байгуулагдлаа

2020-01-25 09:20:11

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв, Герман-Монгол хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөлтэй хамтран “Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээний аргазүй” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг хоёр удаа зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтад 9 аймгийн ЗДТГ-ын Хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэр, худалдаа үйлчилгээний бодлого хариуцсан мэргэжилтэн, ХХААГ-ын нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээ хариуцсан нийт 18-н мэргэжилтнүүдийг хамрууллаа.

 

Сургалтыг ХХААХҮЯ-ны  Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, ХААҮШУОНТ-ийн захирал Р.Цогтбаатар нээж үг хэлсэн юм. Уг сургалт нь хөдөө орон нутагт ажиллаж буй мэргэжилтнүүдийг чадавхижуулан, аймаг орон нутгийнхаа онцлогт тохирсон газар тариалан, мал аж ахуй, хөнгөн болон хүнсний жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зөвлөн, нэвтрүүлэх замаар зохион байгуулан ажиллах талаар олон улсын зөвлөх Кэвин Галлагер (PhD), “Туршлага солилцоо, практикт чиглэсэн сургалтын арга зүй”-н талаар тус төвийн хэлтсийн дарга С.Нандинцэцэг, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн цахим сургалтын танилцуулгыг мэргэжилтэн Я.Цэцэг-Өлзий, “Сургалт, мэдээллийн видео бичлэг бэлтгэх” мэдээллийг Д.Ганзориг, “Экстейншиний ажлын төлөвлөлт”-ийн практик сургалтыг зөвлөх Б.Эрдэнэболор нар тус тус мэдээлэл хийж оролцогчдод гэрчилгээ гардууллаа.

  
 

“Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээний арга зүй” сургалт зохион байгуулагдлаа  
Үзсэн: 144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй