Шууд Chart

Бүгд найрамдах намын 3 сонгогч тутмын нэг нь Дональд Трампыг хууль зөрчсөн гэж үзэж байна

2020-01-25 17:46:16

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг тус улсын сенатын танхим хэлэлцэж байгаа үйл явдал дэлхий дахины анхаарлын төвд байна. Цагаан ордны тэргүүнийг албан тушаалаас нь буулгах эсэх талаар ярилцаж байгаа энэ цаг үед АНУ-ын Бүгд найрамдах намыг дэмжигч энгийн иргэд ямар байр суурьтай байгааг "Си Эн Эн" агентлаг мэдээлжээ. Бүгд найрамдах намын гурван сонгосч тутмын нэг нь Дональд Трамп Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацаанд хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэж байна.

Бүгд найрамдах намын сонгогч, дэмжигчдийн 32 хувь нь Дональд Трампыг өнгөрсөн гурван жилийн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажиллахдаа хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Энэ судалгааг АНУ-ын “Pew” гэх судалгааны төвөөс явуулжээ. Гэхдээ Ерөнхийлөгч Дональд Трампыг албан тушаалаас буулгах эсэх асуудал дээр иргэд өөр байр суурьтай байгаа аж.

Бүгд найрамдахчуудын 10 сонгогч тутмын нэг нь л сенатын хуралдаанаар Ерөнхийлөгчийг огцруулах ёстой гэсэн байна. Өөрөөр хэлбэл, үнэмлэхүй олонх буюу Бүгд найрамдах намын дэмжигч, гишүүдийн 86 хувь Дональд Трампыг албан тушаалаас нь буулгахыг эсэргүүцжээ. Үүнээс гадна өнгөрсөн гурван жилийн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажиллахдаа Дональд Трамп хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэж байгаа нийт иргэдийн 59 хувь буюу олонх нь түүнийг албан тушаалаас нь буулгахын эсрэг байгааг мөн илэрхийлсэн байна.

Товчхондоо Бүгд найрамдах намыг дэмжигчдийн багагүй хувь нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хууль зөрчсөн үйлдлийг гаргасан гэж үзэж байгаа ч энэ нь түүнийг албан тушаалаас нь буулгахаар ноцтой байгаагүй гэж үзэж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бүгд найрамдах намын 3 сонгогч тутмын нэг нь Дональд Трампыг хууль зөрчсөн гэж үзэж байна   
Үзсэн: 174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй