Шууд Chart

Зайлшгүй тохиолдолд зах, худалдааны төвийг хаахаас аргагүй...

2020-01-26 17:11:27

Шинэ коронавируст халдварын эрсдэлээс сэргийлэх, цаашид ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэхээр Засгийн газар 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ээлжит бусаар хуралдлаа.

Тус хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Улсын онцгой комиссын хуралдааны дараа нийслэлийн онцгой комисс хуралдаж нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөх шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллах Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Мөн салбарын яам, мэргэжлийн байгууллагуудын үнэн бодитой мэдээ мэдээллийг иргэдэд хүргэх, урьдчилсан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа. Олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх ажилд нийслэл бүрэн хяналт тавина. Томоохон захуудын үйл ажиллагааг эрсдэл гарахгүй хэмжээнд урьдчилсан сэргийлэх ажлыг эхний ээлжинд зохион байгуулах, цаашлаад шаардлагатай тохиолдолд тодорхой хугацаагаар түр хаах хүртэл арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна. Үүнээс гадна Монгол улсыын хүн амын талаас илүү хувь нь ажиллаж амьдарч байгаа нийслэл  хот руу орж гарч байдаг шалган нэвтрүүлэх төвүүдэд коронавирусаас урьчилсан сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр  төлөвлөж байна” гэв.


Зайлшгүй тохиолдолд зах, худалдааны төвийг хаахаас аргагүй...  
Үзсэн: 7248 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-29 12:55
ХЯТАДААС ХЯТАД ИРГЭДИЙГ ОЛНООР ОРУУЛЖ ИРЖ БАЙНА ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ БАЙНАА ХЭРЭВ ТИЙМ БОЛ БОЛИОЧ ЭЭ ӨӨРСДИЙНХӨӨ ИРГЭДИЙГ ЯАЯ ГЭЖ БАЙЖ ХЯТАДУУДЫГ ОРУУЛЖ ИРЭХЭЭ ЗОГСООГООЧ...
Зочин [127.0.0.xxx] 2020-01-27 11:28
Энэ олон бар савнуудаа хааха хэрэгтэй шдээ мөн олон нийт цуглах бүх үйл ажиллагаанд хориг тавих хэрэгтэй
ммм [127.0.0.xxx] 2020-01-26 22:56
энэ бараг улаанбаатарт илэрцэн юм биш үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-26 22:43
Орчин муутай нарантуул барсууд гэх мэт захуудыг хаах хэрэгтэй
Зочин [127.0.0.xxx] 2020-01-26 22:43
Орчин муутай хүн их цугалдаг захуудыг хаах хэрэгтэй
Зочин [127.0.0.xxx] 2020-01-26 22:14
Zuv asudal yarij bna. Shaardlaga garval Tsagan sarin bayarig temdegluulehgui bval sain. Mongold bayar temdeglelt bagadagui.
tuya [127.0.0.xxx] 2020-01-26 21:59
end tend baahan l tsagaan sariin uzesgelen hudlaa bolj bn ene chni olon niitiig hamarsan ajil bish yumuu
Зочин [127.0.0.xxx] 2020-01-26 21:01
Шинэ төрлийн вирусын халдвар хятадад илэрлээ гэдэг нь олон хоногийн өмнө мэдээлэгдэж байсан. Сонссон тэр цагаас л шилжилт хөдөлгөөн хязгаарлах, зөвлөмж гаргар, танадалт хийх арга хэмжээнүүдийг аваад эхлэх байсан. Маш тодорхой юман дээр удаашралтай хандах юм. Муугаар бодоход Хятадуудын амыг хараад байх шиг. Сургуулиа хаавал сургуулиа хаагаад, шилжилт хөдөлгөөн хязгаарлавал бас тэгээд, даваа гаригт зарим асуудал шийднэ гэвэл манайх ч даваа гаригт шийднэ гээд байх шиг. Мэргэжлийн бус сайд ийм үед бага ярьж нарийн мэргэжлийн хүмүүс нь тодорхой ярьж байх хэрэгтэй байна. Мэргэжлийн бус хүн учир зовлон мэдэхгүй багахаан бэлдсэн юмаа арай л бардаад байх шиг. Манайх шиг дураараа сахилга батгүй ард түмэнтэй, мэргэжлийн бус улстөрчдөөр багаа бүрдүүлсэн улсад халдвар ороод ирвэл амаргүй шүү дээ.

Бидэнтэй нэгдээрэй