Шууд Chart

"Токио-2020" олимпын эрх олгох тэмцээн Йорданд болохоор тогтжээ

2020-01-27 09:49:37

"Токио-2020" олимпын, Ази-Номхон далайн орнуудын боксын эрх олгох тэмцээнийг БНХАУ-ын Ухань хот хүлээн авахаар бэлдэж байсан боловч коронавирусийн тархалтын улмаас цуцлагдсан билээ.

Иймд тус тэмцээнийг ирэх гуравдугаар сарын 3-11-ны хооронд Йордан Улсын нийслэл Амман хотноо зохион байгуулахаар болсныг ОУОХ-ноос мэдээллээ.

Монголын боксчид олимпын наадамд нийт 11 удаа оролцохдоо нэг алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн билээ.

"Токио-2020" олимпын эрх олгох тэмцээнд Монгол Улсаас "Жакарта-2018” Азийн XVIII наадмын аварга, Ази тивийн аварга, "Екатеринбург-2019" сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар тэргүүтэй тамирчид оролцоно.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Токио-2020" олимпын эрх олгох тэмцээн Йорданд болохоор тогтжээ  
Үзсэн: 116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй