Шууд Chart

БНХАУ-д коронавирусийн халдвараар 80 хүн нас барж, халдвар авсан хүний тоо 2700-г даваад байна

2020-01-27 12:59:50

Шинэ коронавирусийн халдварын тухай Их Британийн "Гуардиан" цахим хуудасны мэдээлсэн хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэе.  

- БНХАУ-д халдварын улмаас нас барсан хүний тоо 80, халдвар авсан хүний тоо 2700-г даваад байна.

- Нас барсан хүний 95 хувь, халдвар авсан хүний 50-аас дээш нь хувь нь Хубэй мужид бүртгэгджээ.  

- БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян өнөө өглөөнөөс Ухань хотод ажиллаж байна. 

- БНХАУ Цагаан сарын баяраа хоёрдугаар сарын 2 хүртэл сунгалаа.

- Хонгконг Хубэй мужийн иргэдийг хилээр орохыг хориглолоо.

- Австрали улсад коронавирусийн халдвар авсан тав дахь тохиолдол бүртгэгдсэн нь Сидней хотоос илэрчээ. 

"Ройтерс" цахим хуудас шинэ коронавирусийн талаарх сүүлийн үеийн мэдээллийг өгөхдөө "Одоогоор Тайланд болон Хонгконгт тус бүр халдварын найман тохиолдол, АНУ болон Макаод тус бүр 5 тохиолдол бүртгэгдсэн" гэжээ. Түүнчлэн 

- Тайвань, Австрали, Сингапур, Малайзад тус бүр 4

- Франц, Япон тус бүр 3

- Вьетнам болон БНСУ тус бүр 2

- Канад болон Непалд тус бүр 1 тохиолдол бүртгэгдсэн гэж мэдээлж байна. 


БНХАУ-д коронавирусийн халдвараар 80 хүн нас барж, халдвар авсан хүний тоо 2700-г даваад байна  
Үзсэн: 1887 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй