Шууд Chart

Коби Бийн Брайант гэж хэн байв

2020-01-27 13:06:44

Коби Бийн Брайант 1978 оны наймдугаар сарын 23-нд АНУ-ын Филадельфи, Пеннсилванид төржээ.

Тэрээр үндэсний сагсан бөмбөгийн холбооны Лос Анжелес Лэйкерс багт тоглодог байсан Америкийн сагсан бөмбөгийн од байлаа.

Брайант Филаделфиа Севентисиксерс багийн тоглогч асан, Лос Анжелес Спаркс багийн ахлах дасгалжуулагч асан Жөү Брайантын ганц хүү юм.

Түүний эцэг эх нэгэн рестораны цэснээс харсан нэр болох Японы Кобэ хотын алдартай үхрийн махны нэрээр хүүгээ нэрлэжээ.

Ахлах ангиа Доод Мерион сургуулийг төгссөн бөгөөд биеийн өндөр нь 1 м 98 см, жин 96 кг байлаа.

Түүхэнд анх удаа ахлах сургуулиас драфтлагдсан хамгаалагч болсноороо улс даяар нэртэй болжээ.

Брайант, Шакил О'Нил нар Лэйкерс багийг 2000-2002 онд гурван удаа НБА-гийн аварга болгосон. 2003-2004 оны улирлын дараа О'Нил явж, Брайант Лэйкерсийн гол тоглогч болсон бөгөөд 2005-2006, 2006-2007 оны улирлуудад НБА-д оноогоор тэргүүлжээ.

2006 онд Брайант Торонто Рэпторсын эсрэг 81 оноо (хувийн дээд амжилт) авсан нь НБА-гийн түүхэнд хоёрт орох агуу амжилт болсон.

Тэрээр 2007-2008 оны улиралд Өрнөд Бүсэд нэгээр багаа плэйоффт шалгаруулсан тул улирлын Хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртжээ.

1999 оны арваннэгдүгээр сард эхнэр Коби Ваннессатайгаа танилцаж, хоёр жил болзсоны эцэст 2001 онд сүй тавин гэрлэн, гурван хүүхдийн аав, ээж болцгоосон юм.  

Сонирхуулахад, түүнийг реп хөгжим сонирхдог байсныг та мэдэх үү. Тэрээр ахлах сургуульд байхдаа реп хөгжим сонирхдог байжээ. Мөн 2000 оны хавар "K.O.B.E” гэх дуугаа гаргаж байсан аж.

Спортын замналын түүхээс нь дурдвал 1996-2016 оны хооронд Лос Анжелес Лэйкерс багт тоглож байв.

Замналын оргил амжилт, шагналууд

НБА-гийн аварга (2000, 2001, 2002, 2009, 2010)

НБА-гийн финалын Үнэ цэнтэй тоглогч (МВП) (2009–2010)

НБА-гийн улиралын Үнэ цэнтэй тоглогч (МВП) (2008)

НБА-гийн Бүх Оддын тоглолт (1998, 2000–2016)

НБА-гийн онооны аварга (2006–2007)

Бүх НБА-гийн нэгдүгээр баг (2002–2004, 2006–2013)

Бүх НБА-гийн хоёрдугаар баг (2000–2001)

Бүх НБА-гийн гуравдугаар баг (1999, 2005)

Бүх НБА-гийн шилдэг хамгаалалтын нэгдүгээр баг (2000, 2003–2004, 2006–2011)

Бүх НБА-гийн шилдэг хамгаалалтын хоёрдугаар баг (2001–2002), 2012)

НБА-гийн шилдэг шинэ тоглогчын хоёрдугаар баг (1997)

НБА-гийн Бүх ододын тоглолтын МВП (2002, 2007, 2009, 2011)

НБА-гийн Слам Данкийн аварга (1997)

Нэйсмитийн нэрэмжит оны шилдэг өсвөрийн тоглогч (1996)

Оскарын шагнал (Шилдэг богино хэмжээний анимейшн) (2018)

Нийтэлсэн: У.Баярсайхан

Коби Бийн Брайант гэж хэн байв  
Үзсэн: 3040 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [127.0.0.xxx] 2020-01-28 00:15
Хайрансайхан домог болсон тамирчин залуугаараа явчлаа даа

Бидэнтэй нэгдээрэй