Шууд Chart

Болзошгүй үйл явдлын эрсдэлийн гурав дахь үнэлгээ хийгдлээ

2020-01-27 18:03:08

2020 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, МХЕГ-ын хамтарсан баг Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А\08 тоот тушаалаар батлагдсан Эрсдэлийн үнэлгээний аргачлалаар шинэ коронавирусийн (2019-nCov) халдвар Монгол Улсад зөөвөрлөгдөн ирж Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсгэж болзошгүй үйл явдлын эрсдэлийн явцын 3 дахь үнэлгээг хийж эрсдэлийн зэрэг “Өндөр” гэж үнэллээ.

Уг эрсдэлийн үнэлгээг үндэслэн Улсын онцгой комисс, Засгийн газар холбогдох шийдвэр гарган арга хэмжээг эрчимжүүлж байгаа бөгөөд мэргэжлийн төв байгууллагуудын тохиолдлын удирдлагын тогтолцоо /ТУТ/ идэвхжилийн хоёрдугаар зэрэгт шилжин төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. 

Эх сурвалж: ЗӨСҮТ


Болзошгүй үйл явдлын эрсдэлийн гурав дахь үнэлгээ хийгдлээ  
Үзсэн: 329 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй