Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

2020-02-09 07:16:26

Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 09. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 15. Адъяа гараг. Үнэг одтой, нэг цагаан мэнгэтэй хар морь өдөр.

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Шороо

Өдрийн наран 8 цаг 09 минутад мандан, 18 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр бар,, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих,, гэр бүрэхэд сайн.

Хэрүүл тэмцэл хийх,, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

 


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн  
Үзсэн: 309 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй