Шууд Chart

Тогосны эр нь илүү гоёмсог

2020-02-10 13:32:11

Тогос нь гоо сайхан төдийгүй дэгжин шувуудын нэг. Газар дээр голдуу амьдрах ба эмэгчин нь үүр засан нэг өндөг гаргадаг. Өндгөө ганцаараа 50 өдөр орчим дарсны эцэст дэгдээхэй болно. Эрэгчин нь дэгдээхэй өсгөхөд, тэжээхэд ч мөн оролцдоггүй гэнэ. Байгальд тогос нь 15-20 жил насалдаг бол амьтны хүрээлэнд 40 хүртэл насалдаг байна.

Тогоснууд Өмнөд Азийн зэрлэг нутгуудад амьдардаг гургуулийн төрөлд багтдаг. Хоёр гол төрлийн тогос байдгийн нэг нь ногоон буюу Яванез, нөгөө нь хөх буюу Энэтхэг тогос юм. Ногоон тогос ихэвчлэн Ява арал дээр, эсвэл Мьянмарт оршдог бол хөх тогосууд Энэтхэг болон Шри-Ланкад амьдардаг ажээ. 

Тогосны өд нь хөх, ногоон, алтлаг болон хүрэл гэсэн гайхамшигтай өнгөөс бүрдэнэ. Түүнчлэн толгой дээрээ өднөөс бүрдсэн титэм болох “залаа”-тай. Тогос нь урт сүүлээрээ бусдаас ялгарна. Сүүлнийх нь өд бүр үзүүртээ хөх бор өнгийн тойрог бүхий толботой байдаг нь яг л нүд шиг харагддаг. Эм тогосонд урт сүүл, залаа гэж байдаггүй. Тогосны бие 90-130 см урт, сүүл нь 1.5 метр, 4-6 кг жинтэй байдаг. Эрт цагт хүмүүс тогосыг тэжээвэр амьтан болгон тэжээдэг байжээ. 

Тогос нь холимог тэжээлтэн амьтан бөгөөд ургамлын иш, навч, үр, цэцгийн дэлбээ, хорхой шавьж, үе хөлтөн, хэвлээр явагч зэргээр хооллоно. Эр тогос эм тогосны анхаарлыг татахын тулд бүжиглэдэг байна. Ингэж бүжихдээ бүх өдөө дэлгэж, дэвүүр мэт харагддаг ажээ. Энэ нь тогосыг улам үзэсгэлэнтэй болгодог юм.


Тогосны эр нь илүү гоёмсог   
Үзсэн: 756 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй