Шууд Chart

Замын-Үүд боомтод өвчний сэжигтэй зорчигчийг тусгаарлав

2020-02-12 09:31:54

Замын-Үүд боомтоор 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 20:00 цагийн орчимд Хөх хот-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр халдварт өвчний сэжигтэй зорчигч орж ирснийг Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналтаар илрүүлэн, холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч түр тусгаарлаад байна. Тэрээр БНХАУ-ын Сэчуан мужид 14 хоног туршлага судалсан гэх өгүүлэмжтэй, 37.4 хэмийн халуунтай байжээ.

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Замын-Үүд боомтод хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд тус галт тэргээр зорчиж явсан зорчигч, төмөр замын ажилтан нийт 105 хүнийг галт тэргэнд нь түр тусгаарлан, хамгаалалтад аваад байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

 


Замын-Үүд боомтод өвчний сэжигтэй зорчигчийг тусгаарлав  
Үзсэн: 3474 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Оюунаа [127.0.0.xxx] 2020-02-12 20:06
Хилээр орж ирж байгаа монголчуудаа сайн шалгах хэрэгтэй эдний дунд мэдэгдэхгүй гэртээ харьсан хүмүүст илэрвэл вирусын тархалт их аймаар шүү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-12 16:11
Tenden tusgaarlaad hilee haayaa
Зочин [127.0.0.xxx] 2020-02-12 10:50
Хилээ хаа!
М [127.0.0.xxx] 2020-02-12 10:47
Хилээ хаах хэрэгтэй. Яах гэж хаахгүй байгаад байна
Зочин [127.0.0.xxx] 2020-02-12 10:35
hilee haagaachee arai l umaa golomtoos oruulj oreh yamar shardlaga bn
Зочин [127.0.0.xxx] 2020-02-12 10:26
Hilee haaj boldoggui yum u
Зочин [127.0.0.xxx] 2020-02-12 10:21
Хилээ хаагаачээ бид нар чинь 3 хан сая шүү дээ Өвчтэй хүмүүсийг оруулах гээд хүлээгээд бгаа юм уу
иргэн [127.0.0.xxx] 2020-02-12 10:10
үхсэнээ хийгээд карантилсан газар руу яваад байдаг юм бэ. туршлага судална ч гэх шиг. түр түдгэлзүүлж болдоггүй юм уу. дүнхүү дагз нар юм аа
Зочин [127.0.0.xxx] 2020-02-12 09:57
Мал чинь эх орон ард түмнээ гэсэн сэтгэлгүй тэндээ учраа олохгүй ...
t [127.0.0.xxx] 2020-02-12 09:54
hilee haagaachee tgched owchtei bj bolzposhgvi gd hvn?tusgaarlasn l ghiin ysn muuhai hvmvvs we yuund naidad yu hvleegeed bgan be
Зочин [127.0.0.xxx] 2020-02-12 09:54
Иргэд нь ухамсаргүй бүдүүлэг.нийгмийн харицлага гэдгийг ч мэдэхгүй, ядуу дорой ард түмэнтэй байж юугаа хараад хүлээгээд хилээихаахгүй байгаад байгаа юм бол.манайх хятадын бүр хаана нь хүрэхгүй шүү дээ.энийгээ ойлгож ухамсарлаач дээ
Зочин [127.0.0.xxx] 2020-02-12 09:53
Hilee haagaad uguuchee.Aidas hyidestei agaart huuhdee gargahaas hurtel aigaad bn shuu dee.Ylanguya manai ene zamiin uud ersdel ihtei gazruudiin 1 shuu dee.Saidaa!!!!Hilee haagaad uguucheeee.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-12 09:48
Хилээ хаагаачээ хар үхэр монголчуудаа.өвчин орж ирхэд наад захын хяналт оншилгоо эмчилгээ хиийх чадартай ч юм шиг. Эргүү малнууд юугаа хүлээгээд хилээ хаахгүй өвчин тээгч оруулж ирээд байгаа юм бээээ
Зочин [127.0.0.xxx] 2020-02-12 09:48
Заавал, зайлшгүй юм шиг яваад, явуулаад байдгаа зогсоогооч ээ. ! Улс үндэстнээрээ аюултай өвчинд нэрвэгдэж үхмээргүй байна!
Зочин [127.0.0.xxx] 2020-02-12 09:44
Ene odoo hyatad orj ireed bgaa yumuu esvel manaihan hyarad ruu guigeed bgaa yumuu
Зочин [127.0.0.xxx] 2020-02-12 09:42
Бүгдийг нааш н бүү оруул тэндээ тусгаарлаж 1 хүн хэчнээн хүнд халдвар тараана хилээ бүрэн хаагаа хаагаач

Бидэнтэй нэгдээрэй