Шууд Chart

Тээврийн цагдаагийн хамт олон зургаан настай охины амийг аварчээ

2020-02-12 14:07:01

ХӨСҮТ-ийн түргэний машин өчигдөр Сонгинохайрхан дүүргээс хүнд өвчтэй зургаан настай бяцхан охиныг сэхээн амьдруулах тасаг руу шуурхай хүргэхэд Тээврийн цагдаагийн хамт олон маш зөв арга хэмжээ авчээ. 

Учир нь уг түргэний машин охины гэрээс эмнэлэг рүү буцахад цаг гаруй хугацааг зарцуулах байв. Харин хүнд өвчтэй байсан охины амь нас 20-хон минутын хугацаанд шийдэгдэхээр байжээ. Иймд дээрх цагдаагийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ охинд туслаж, захын гэр хорооллоос ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасаг руу чиглэсэн бүх хөдөлгөөнийг зохицуулсны ачаар 13-хан минутанд эмнэлгийн үүдэнд амжилттай ирж, охин хорвоод үлдэж чаджээ.

Хэрэв таван минут л хоцорсон бол тэр бяцхан охин аврагдах боломжгүй болохоор байсан аж.

Хайрт охинтойгоо үлдсэн аав, ээж нь болон ХӨСҮТ-н эмнэлгийн тусламж үйлчилгээнийхэн  Тээврийн цагдаагийн хамт олонд гүн талархал илэрхийлж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тээврийн цагдаагийн хамт олон зургаан настай охины амийг аварчээ   
Үзсэн: 1534 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-13 02:07
ингэж л уялдаа холбоотой ажиллах дутагдаад байгаа юм шиг харагддаг. Бүх салбарт шүү. Яг үүн шиг хоорондоо холбогдож ажиллаж чадвал маш олон зүйлд маш олон эерэг зүйлс гарна даа
Зочин [127.0.0.xxx] 2020-02-12 23:46
tangarag urgusun humuus shude. shaardlagatai ued hiih estoi l zuiluudin neg shde. neg bish urgelj ingej baih heregtei!
NaaraaSu [127.0.0.xxx] 2020-02-12 23:02
yamar saihn medee be, suuliin ued iim saihn medee sonsoogui 2 sar bolj, ghde buur saihn mede sonsloo. Teeberiin tsagdaa, baiguullagad mash ih bayrlla. Ta nar shuu.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-12 21:56
mash sain bna
Smile [127.0.0.xxx] 2020-02-12 14:55
Super
Зочин [127.0.0.xxx] 2020-02-12 14:20
Овоодооо

Бидэнтэй нэгдээрэй